Skip to content

Түгжрэл ​

GET /v1/traffic/typical нь хайрцагт орсон замуудын ердийн хурдыг одоогийн цагийн бүсээр өгнө. Энэ нь ердийн хурд, шууд биш. Хариуд "label": "ердийн" гэж бичигдсэн байна. Давхаргын дэргэд энэ үгийг харуулна, "шууд" гэж хэзээ ч бичихгүй.

Гурван бүс ​

Бүсийг дуудлагын агшны Улаанбаатарын цагаас тодорхойлно.

БүсХэзээЭнгийнээр
am_peakДаваа-баасан, 07:00-09:59Өглөөний ачаалал: ажил, сургуульдаа явах хүмүүс.
pm_peakДаваа-баасан, 17:00-19:59Орой гэр лүүгээ буцах ачаалал.
off_peakБусад бүх цаг, бямба, ням бүтэн өдөрДолоо хоногийн үлдсэн цаг.

Аяллыг түүний хадгалсан эхний цэгийн бүсэд тооцно. Замын хурд нь тухайн бүсэд тоологдсон хэсгүүдийн нийт метрийг нийт секундэд хуваасан тоо.

Дуудах ​

tiles:read эрхтэй түлхүүр бүр ажиллана, нийтийн газрын зургийн түлхүүр ч мөн. Дуудлага tile хүсэлт шиг тоологдоно: минутын хязгааргүй, хариуг 5 минут кэшлэнэ. Газрын зургийн харагдаж буй хайрцгийг, тал бүр нь 1 градусаас ихгүй байхаар илгээнэ. Томруулалт 12-оос дээш үед зурна.

sh
curl -H "Authorization: Bearer $DOCK_KEY" \
  "https://geo.dock.mn/v1/traffic/typical?bbox=106.91,47.912,106.925,47.924"

Зам хэзээ харагдах вэ ​

Зам нь бүлгийн дүрмийг давсан үед л гарна: 3 ба түүнээс олон байгууллага, хамгийн том байгууллагыг хассан 5 ба түүнээс олон аялал. Бүх түнш хамт тоологдоно, байгууллагын нэр гарахгүй. Аялал, машин, цаг, байгууллага хариунд орохгүй.

Хангалттай мөр байхгүй зам хариунаас хасагдана. Тэнд юу ч зурахгүй, саарал ч биш, ногоон ч биш: хариунд зам байхгүй бол хурд байхгүй гэсэн үг, хоосон зам гэсэн үг биш.

Жинхэнэ хариу ​

geo.dock.mn-ээс (API 0.96.1) 2026-10-20-ны 17:12 цагт, Сүхбаатарын талбайн орчмын хайрцгаар тэмдэглэв. Мягмар гарагийн орой тул бүс нь pm_peak. Хайрцагт бүлгийн дүрмийг давсан зам одоогоор байхгүй тул features хоосон, typical.month нь null. Энэ нь зөв хариу, хуудас үүнээс юу ч зурахгүй.

json
{
  "type": "FeatureCollection",
  "kind": "typical",
  "typical": {
    "label": "ердийн",
    "band": "pm_peak",
    "hours": "Monday to Friday, 17:00 to 19:59 Ulaanbaatar time",
    "month": null
  },
  "rule": {
    "min_orgs": 3,
    "min_trips_without_largest_org": 5,
    "orgs": "all partners together; test and internal organizations left out; no organization is named",
    "road": "an OSM way, from Valhalla map matching (Meili) of the stored points; the line is dock's current road with that OSM id",
    "segment": "two stored points of a trip 1 to 60 seconds apart, at 3 to 130 km/h, its midpoint more than 200 m from the first and last point of the trip, both points matched to the same way",
    "km_h": "the counted segments' total meters over their total seconds on the way, to 0.1",
    "period": "Ulaanbaatar calendar month, published 14 days after it ends"
  },
  "source": "trace",
  "source_date": null,
  "features": []
}

Зам дүрмийг давсан үед нэг Feature болж, LineString эсвэл MultiLineString геометртэй, дараах шинжтэй: km_h (0.1 хүртэл), highway, name_mn, name_en (мэдэгдэхгүй бол null). typical.month нь хайрцагт ядаж нэг зам байгаа хамгийн сүүлийн хаагдсан сар, YYYY-MM хэлбэртэй.

JS SDK-д дуудлага нь dock.trafficTypical(bbox). Талбаруудын бүтэн жагсаалт API лавлахад байна.