Skip to content

Хаяг цэвэрлэх ​

Харилцагчдын бичсэн хаягтай CSV файлаа оруулаад, мөр бүрт дүүрэг, хороо, барилга, хаалга, давхар, тоот, тулгасан барилга, координатыг нэмсэн CSV татаж авна. Хуудас POST /v1/clean-г 100 мөр тутамд дууддаг; clean:read эрхтэй түлхүүр хэрэгтэй. Жишээ файл: clean-example.csv.

Файл болон түлхүүр зөвхөн энэ хуудсанд байна. Хаягууд зөвхөн API руу явна; dock хадгалахгүй. Эхний мөр нь баганын нэр. 10,000 мөр хүртэл, хаяг бүр 300 тэмдэгт хүртэл. 100 мөр тутамд нэг хүсэлт тоологдоно.

Гаралтын баганууд ​

Таны багана бүр хэвээр үлдэж, ард нь dock_ эхлэлтэй баганууд нэмэгдэнэ.

БаганаУтга
dock_statuscleaned, empty (хаяг хоосон), too_long (300 тэмдэгтээс урт), not_sent (зогссон эсвэл алдаа)
dock_official_status, dock_unofficialУлсын хаягийн бүртгэлтэй тулгасан эсэх. Одоогоор бүх мөр none, true
dock_district, dock_district_code, dock_khorooДүүрэг, код, хорооны дугаар
dock_microdistrict ... dock_landmarkБичсэн хэлбэрээрээ хэсгүүд, хэд байвал |-ээр тусгаарласан
dock_entrance_no, dock_floor_no, dock_unit_no, dock_pavilion_noТоогоор, ;-ээр тусгаарласан. Подвал сөрөг: "В1 давхар" нь -1
dock_building_id, dock_lon, dock_latТулгасан барилгын footprint ба цэг (WGS84)
dock_method, dock_match_confidence, dock_sourceЯаж олсон, тэр аргын туршилтын мөр дээрх зөв хувь, footprint-ийн эх сурвалж
dock_withheldХаалттай бүс: барилга, цэгийг нуусан
dock_remainderАль ч талбарт ороогүй үлдэгдэл текст
dock_choicesЗөвхөн хоёрдмол хаягт: байж болох 3 хүртэл газар, хариулт эхэндээ, |-ээр холбосон. Тус бүр: дүүрэг, ойрын хороолол ба гудамж, дараа нь lon lat. Хязгаарлалттай газар: дүүрэг ба (withheld)

Файл UTF-8 байх ёстой (Excel: "CSV UTF-8"). Таслал, цэгтэй таслал, tab-аар тусгаарласныг танина. Гаралт таслалтай, UTF-8 BOM-той тул Excel кирилл үсгийг зөв уншина. =, +, -, @-ээр эхэлсэн текстийн өмнө ' нэмнэ, Excel томьёо болгож ажиллуулахгүй.